Attitudinal Healing Center - Mongolia

Attitudinal Healing Center - Mongolia
Category:

 

Attitudinal Healing Center - Mongolia

Articles | Contact | Services


Олон улсын Анагаах Хандлага төв Монголд


Анагаах хандлага /АХ/ олон улсын байгууллага нь Америкийн Сан-Франциско хотод 1975 онд анх байгуулагдсан, Америкийн алдартай сэтгэл зүйч, Анагаах ухааны доктор Жералд Жамполски болон түүний гэргий сэтгэл зүйч Диана Сиринсион (www.jerryjampolsky.com) нарын зохиосон дэмжих бүлгийн загвар (peer support group model) дээр суурилсан нийгмийн сэтгэл зүйн боловсролын үйлчилгээ юм.


Анагаах хандлага олон улсын байгууллагын төвүүд дэлхийн 56 оронд үйл ажиллагаа явуулж байна. Америкийн телевикийн алдартай хөтлөгч Опра Винфри хэлэхдээ: “Доктор Жералд Жамполскийн “Өнгөрсөн үйл явдлууд өөр байж болох байсан юм гэсэн харууслаа орхихыг өршөөл гэнэ” гэж хэлсэн үг миний амьдралыг өөрчилсөн юм” гэсэн байдаг http://www.oprah.com/oprahs-lifeclass/Oprahs-Forgiveness-Aha-Moment-Video/. Анагаах Хандлага Монгол төв 2010 оны 8 сард байгуулагдсан.


2010 оны 8 сард доктор Жералд Жамполски, түүний гэргий сэтгэл зүйч Диана Сиринсион болон Анагаах Хандлагын чиглүүлэгч багш хатагтай Каролин Смит нар Монголд анх удаа хүрэлцэн ирж UB palace-д болон Чингис зочид буудалд Анагаах хандлага амьдрах ухааны лекц болон сургалтуудыг олон нийтэд зориулж 3 өдрийн турш үнэ төлбөргүй явуулсан юм.



2010-2011 онуудад Анагаах Хандлага Олон Улын Байгууллагаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад Анагаах Хандлагын цуврал лекц болон семинаруудыг зохион байгуулсан ба үүний зэрэгцээ Анагаах Хандлага Монгол төвийн дэргэд чиглүүлэгч нарыг бэлтгэх анхан шатны болон ахисан түвшний шаталсан сургалтуудыг явуулсан.


2011 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNISEF/, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг байгууллагуудтай хамтран эмзэг бүлгийнхэнд болон эмч нарт зориулсан Анагаах хандлага амьдрах ухааны сургалтууд болон дэмжих бүлгүүдийг ажиллуулах чиглүүлэгчдийг бэлтгэх сургалтуудыг тус тус зохион байгуулсан хамтарсан төсөл амжилттай хэрэгжлээ.


2012 онд Швейцарын Хөгжлийн Сангийн дэмжлэгтэйгээр тус төвөөс нийслэл хотын 5 сургуулийн 60-80 өсвөр насны хүүхдүүдийг хамарсан “Сонголт хийх эрх чөлөө” /Power to Choose/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. 



Сайн дурын зөвлөхүүд төвөөс байгуулах дэмжих бүлгүүдэд ажиллах ба дэмжих бүлгүүд нь 7 хоногт 1 удаа цуглардаг. Дэмжих бүлгүүдийг бүх насны ангиллаар байгуулах боломжтой: өсвөр насны хүүхдүүдийн, оюутнуудын, насанд хүрэгчдийн болон өндөр настангуудын гээд.


Ийнхүү, Анагаах Хандлага Монгол төв нийгэмдээ чиглэсэн дараахь үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Өсвөр насны хүүхэд залуучуудад зориулсан Power to Choose хөтөлбөр
  • Эмзэг бүлгийн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд зориулсан Power to Choose хөтөлбөр
  • Эмзэг бүлгийнхнийг дэмжих бүлгүүдийг зохион байгуулж ажиллуулах үйл ажиллагаа
  • Дэмжих бүлгүүдийг чиглүүлж ажиллуулах сайн дурын чиглүүлэгч багш нарыг дэмжих бүлгийнхнээс бэлтгэх сургалтууд

Анагаах Хандлага загварын онцлог


Анагаах хандлага нь өөрийн 12 зарчим дээр тулгуурласан орчин үеийн нийгмийн сэтгэл зүйн модел юм. Үүнд:

  • Дотоод хүчээ ашиглан аливаа асуудлыг шийдвэрлэх чадвараа нээн хөгжүүлэх
  • Сонголт хийх чадвараа хөгжүүлэх
  • Хандлагаа анагааснаар амьдралаа өөрчлөхөд суралцах

АНАГААХ ХАНДЛАГА МОНГОЛ ТӨВ


2012 оны 9 дугаар сар 9



Ulzii (Ulziisaikhan)
Phone: 9912 7006

Tseika (Tsetsegbadam)
Phone: 888 909 45
Email:  happinez.agnessa@gmail.com

There are no announcements yet.